Монголын автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан хөх, алтлаг өнгийн дүрслэлийн систем. “100” тэмдэг, цацарсан шугам, уламжлалт бичгийн элемент нь туг, хэвлэмэл материал, тайз, урилгыг нэг загвараар холбож байна.
Өөр өөр хэмжээнд ажиллах тэмдэг
Ойн тэмдгийн байгуулалтаас эхлэн хөх, алтлаг өнгөний системийг хөгжүүлсэн. Давтагдах цацраг шугам нь жижиг хэвлэмэл материал болон том хэмжээний арга хэмжээний графикийг нэг төрхтэй болгоно.
Хэрэглээнд буулгасан нь
Босоо туг, танилцуулгын mockup, тайзны дэлгэцийн загвар, урилгаас сонгож үзүүллээ. Ижил элементүүдийг өөр өөр харьцаатай талбайд хэрхэн зохион байгуулсныг эдгээр хэрэглээ харуулна.